Хуримнаасаа хоёрхон өдрийн өмнө өрөөсөн гараа матранд хазуулжээ
2018/06/30

Зимбабве улсын теннисний шигшээ багийн тамирчин бүсгүй Занеле Ндлову болон англи залуу Жэйми Фокс нарын хурим 4-р сарын  сүүлээр болохоор товлогджээ. Хуримынхаа өмнө залуу хос зэрлэг ан амьтад, үзэсгэлэнт байгалиараа алдартай Замбези голын хөндийгээр аялжээ. Энд заан арслан, анааш байдгаас гадна гол нь 4-5 метр урт махчин матар ихтэй.

Харин залуу хос энэ аюулыг үл тоон Замбези голоор хийлдэг завьтай зугаалжээ. Гэнэт тэдэн лүү аварга том биетэй матар дайрч сүйт бүсгүйн баруун гарыг тас хазан залгиад зүүн гарыг нь хазаж шархдуулжээ. Энэ үед сүйт залуу нь айж хулчийлалгүй бүсгүйгээ хамгаалан сэлүүрээрээ матрыг цохиж хөөж холдуулсан байна. Өрөөсөн гараа бугуйнаасаа дээгүүр тас хазуулсан бүсгүй их цус алдсан ч эмнэлэгт хурдан хүргэсний ачаар амийг нь авачр чадсан. Хэдийгээр өрөөсөн гаргүй болж маш их цус алдаж  бие нь суларсан байсан ч африк бүсгүй хоёрхон өдрийн дараа болох хуримаа хойшлуулахыг хүсээгүй байна. Ингээд их хүч зориг гарган хуримандаа иржээ. Түүний тас хазуулсан гар нь боолттой байжээ.

Тус улсад өнгөрсөн жилд л гэхэд 27 хүн матранд бариулсан байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404