УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Өнөөдөр” сониноос 100 сая төгрөг нэхэмжилжээ
2018/06/30

УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Өнөөдөр” сониныг шүүхэд өгч, 100 сая төгрөг нэхэмжилсэн байна. Тус сонин “УИХ-ын гишүүн Б.Ундармаа хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжилжээ”, “УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв” гэх материалууд нийтэлсэн ажээ.

Б.Ундармаа гишүүн “Өнөөдөр” сониныг гүтгэлгийн шинжтэй нийтлэлүүд гаргасан учраас нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан гэж үзэн, 100 сая төгрөг нэхэмжилсэн байна.

Тэрбээр “Өнөөдөр” сонинд гарсан нийтлэлүүдийг 42, цахим хуудсанд хэвлэгдсэнийг 15, бусад сайтад дамжин хуулсныг 25, өмгөөлөгчийн хөлсөө найман сая гэж үнэлэн нийт 100 сая төгрөг (эдгээр нь нийт 90 сая төгрөг болж байгаа ч 100 саяыг нэхэмжилжээ) хэмээн тооцсон байна. “Өнөөдөр” сонинд бичсэн нийтлэлүүдээ батлах хангалттай баримт байгааг эх сурвалж мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404