Ким Жон Ун, В.Путин нар уулзана
2019/04/15

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж магадгүй бөгөөд 2 улсын дээд хэмжээний уулзалт Владивосток хотод болох төлөвтэй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 26-27-нд БНХАУ-д болох “Бүс ба Зам” форумд оролцоно гэдгийг “Yonhap” агентлаг онцлон дурджээ. Путин энэ үйл явдлын дараа эс бөгөөс нэг эсвэл хоёр өдрийн өмнө Ким Жөн Унтай уулзана гэж “Yonhap”-ын эх сурвалж үзэж байгаа аж.

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргын орлогч Ким Чан Сон гуравдугаар сарын 19-25-нд Москва болон Владивостокт айлчилсан тухай “Yonhap” агентлаг урьд нь мэдээлсэн билээ. Тэрбээр удирдагчийнхаа ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар тус улсад айлчилсан гэж мэдээлж байв. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Им Чол Илемтэй гуравдугаар сарын 14-нд уулзаж, Москва болон Пёньяны улс төрийн харилцааны хуваарийн талаар хэлэлцжээ.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404