1 дүгээр ангид төлбөртэй бүртгэж, сонгож авдгийг зогсооно
2019/04/09

6 нас хүрээгүй хүүхдийг сургуульд оруулахгүй байх шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилиг гаргалаа. Тэрээр шийдвэрийнхээ талаар "6 настай хүүхдүүдийг ямар нэг уралдаант шалгарлуулалтгүй сургуульд оруулах ёстой. Зарим сургуулиуд хандив авч сургуульд оруулдаг. Өмчийн хэлбэр харгалзахгүй 6 нас хүрсэн хүүхдүүдийг сонгох ёстой. Сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний төлбөртэй бүртгээд, дарааагаар нь хүүхдүүүдийг сонгож авдаг. Үүнийг зогсооно. Хоёрдугаарт, 6 нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид оруулахгүй. Эцэг эхчүүд хүүхдээ нас нь хүрээгүй байхад сургууль авч байна. Энэ жилээс 6 нас хүрээгүй хүүхдийг сургууль оруулахгүй. Тухайн ондоо багтаад 72 сар нь гүйцэж байгаа бол тухайн хүүхдийг нэгдүгээр ангид бүртгэж авна.  Сургууль сэтгэлзүйч ажиллуулдаг байх ёстой гэж үзэж байгаа" хэмээн тайлбарлав. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404