Энэ жил 35866 зургаан настан сургуулийн босго алхана
2023/08/15

Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн хүүхдүүдийн элсэлтийн талаарх мэдээллийг БШУЯ-наас өнөөдөр өглөө.

Өнгөрсөн жил Нийслэлийн хэмжээнд ЕБС-д 39313 сурагч шинээр элссэн ба энэ жил 35866 зургаан настан буюу 3400 орчим хүүхдээр буурсан байна. Гэхдээ ерөнхий дүнгээр нийслэлийн ЕБС-иудын сурагчын тоо 20 гаруй мянгаар нэмэгдэж байгаа аж.

2023 оны хамран сургах тойргийг тогтоосон ба шинээр орж байгаа барилга байгууламжаас шалтгаалан нэмэлт өөрчлөлт гардаг. Мөн Нийслэлийн боловсролын газраас иргэд, эцэг эхчүүдийн санал авч тусгадаг.

Нэгдүгээр ангийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа ба ямар нэгэн хүндрэл, дугаарлалтгүйгээр цахимаар бүртгүүлэх юм. Харин иргэдийн зүгээс бичиг баримт, холбогдох зүйлсээ баталгаажуулах ёстой юм. Эхний ээлжид үндсэн оршин суугчдаа бүртгээд дараа нь түр оршин суугчдын хүүхдүүдийг бүртгэнэ гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин хэлж байлаа.

Хамран сургах тойргоос гадна үлдсэн хороо, байр байхгүй гэдгийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хэлж байлаа. Мөн өнгөрсөн жил цэцэрлэгийн зориулалттай 127 түрээсийн байр ашигласан бол энэ жил 90 байрыг ашиглана. Мөн үүн дээр ачаалалтай 8 хороонд түрээсийн байр судалж байгаа гэв. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтад 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэний 20 гаруй хувийг нь дээрх түрээст зарцуулсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404