ОХУ-ын Хятад руу хийх экспорт буурчээ
8 сарын өмнө
  • Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш анх удаа буурч байгаа аж
  • Харин Хятадын Орос руу гаргасан экспорт 52 хувиар өссөн байна
  • 2022 онд хоёр улсын хооронд хийгдсэн худалдааны дүн 191 тэрбум ам.долларт хүрч байв

ОХУ Украинтай дайн зарласнаас хойш Хятадад хийх экспорт тогтмол өсөж байсан ч өнгөрсөн сард анх удаа буурсан болохыг Ройтерс агентлаг мэдээлжээ.

Тодруулбал ОХУ-аас өнгөрсөн сард Хятадад хийсэн экспортын хувь өмнө жилийн долоодугаар сарынхтай харьцуулахад найман хувиар буурчээ. 2022 оны хоёрдугаар сараас хойш анх удаа буурч байгаа аж. 

Харин Хятадын Орос руу хийх экспорт 52 хувиар өсжээ. Нэгдүгээр сараас долоодугаар сар хүртэл Орос руу хийсэн Хятадын экспорт нийт экспортын ердөө гурван хувийг эзэлсэн гэв.

Хятад бол Оросын худалдааны томоохон хамтрагчдын нэг бөгөөд өнгөрсөн онд хоёр улсын хооронд хийгдсэн худалдааны дүн 191 тэрбум ам.долларт хүрч байв. Үүний дараа Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар энэ онд тус дүнг 200 тэрбумд хүргэх зорилт тавьсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404