Пакистаны Ерөнхий сайд асны улс төрд орох эрхийг таван жилээр хасна гэв
8 сарын өмнө
  • Авлигын хэргээр түүнд гурван жил хорих ял оноогоод байв
  • Улмаар түүнийг парламентын гишүүнээс огцруулж байна
  • Имран хан тус шийдвэрийг улс төрийн хуйвалдаан гэж үзжээ

Пакистаны Ерөнхий сайд асан Имран Ханы улс төрийн албан тушаал хаших эрхийг таван жил хасахаар болжээ. Улмаар түүнийг парламентын гишүүнээс огцруулж байгаа юм.

Тодруулбал саяхан түүнд авлигын хэргээр гурван жил хорих ял оноосон. Харин Имран Хан тус шийдвэрийг улс төрийн хуйвалдаан гэж үзжээ.

Тэрбээр 2018-2022 онуудад Ерөнхий сайдын алба хашиж байх хугацаандаа гадаадын нэр хүндтэй хүмүүсээс авсан бэлэг сэлтийг хууль бусаар худалдсан гэх хэрэгт холбогдсон.

Харин бямба гарагт түүнийг уг хэргийн талаар буруу мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Түүнийг Лахор дахь гэртээ байхад нь баривчилж, Исламабадын шоронд хорьсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404