Трамп буруутай тогтоогдвол 5-20 жилийн ял авч магадгүй
8 сарын өмнө

Вашингтоны тангарагтны шүүх  энэ сарын 1-нд экс Ерөнхийлөгч Трампыг 2020 оны сонгууль болон дараагийн нэгдүгээр сард болсон сонгуулийн үр дүнг хүчингүй болгох оролдлоготой холбоотой дөрвөн зүйл ангиар буруутгаснаар Трамп эрүүгийн дөрвөн хэрэгт буруутгагдаад байна. Жэк Смитийн мөрдөн байцаалтын дараа гаргасан дөрвөн зүйл ангид экс Ерөнхийлөгчийг хуйвалдаан зохион байгуулсан, албан ёсны үйл ажиллагаанд саад учруулсан, албан ёсны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж буруутгаж байгаа юм.  Трамп яллагдагчаар татагдах юм бол түүнийг шоронд хорих уу гэсэн таамаг улам бүр нэмэгдсээр байна. Үндэсний аюулгүй байдлын хуульч, Жорж Вашингтоны их сургуулийн хуулийн профессор Кел МакКланахан “Трампын яллах дүгнэлтийн  нотлох баримтууд нь  Трампыг санаатайгаар хууль зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, цөмийн зэвсгийн аюулгүй байдалд заналхийлсэн, бусад улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэдгийг харуулах зорилготой” гэв.

Нью-Йоркийн өмнөд дүүрэг дэх АНУ-ын өмгөөлөгчийн туслах асан Сара Криссофф "Хэрэв Трампыг буруутай гэж үзвэл ялын хэмжээ нь Флоридагийн өмнөд дүүргийн шүүхэд томилогдсон шүүгчээс шалтгаална” гэжээ.  Трамп  гэм буруугүй гэж мэдэгдсээр байгаа юм. Трамп нэгдүгээр сарын 6-ны Капитолын хэрэгт буруутгагдвал дээд тал нь таваас 20 жилийн хорих ял авч магадгүй юм. Экс Ерөнхийлөгч 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалд нь улс төрийн өрсөлдөгчид нь саад учруулсан гэж буруутгаж, өөрийгөө улс төрийн хавчлагын хохирогч гэж мэдэгдээд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404