АНУ-д тагнуул байсан Хятадын тэнгисийн цэргүүдийг баривчилжээ
8 сарын өмнө
  • Хөлөг онгоцны нууц мэдээлэл задруулсан хэмээн баривчилжээ
  • Цэргүүд хөлгийн загвар, техник ажиллагааны мэдээллийг зураг бичлэгээр илгээж, их хэмжээний мөнгө авч байсан байна
  • Тэдэнд дээд талдаа 20 хүртэл жил хорих ял оноож магадгүй

АНУ-ын Калифорни муж дахь Тэнгисийн цэргийн ангийн хоёр цэргийг БНХАУ руу нууц мэдээлэл илгээж байсан хэмээн баривчилсан байна.

22 настай Жинчао Вэй-ийн хувьд Америкийн иргэншилтэй бөгөөд Хятадын агентад нууц мэдээлэл түгээж, мөнгө авч байсан хэрэгт сэжиглэгдсэн байна. Харин хоёр дахь цэргийг мөн адил шалтгаанаар баривчилсан ч тус тусад нь хэрэг үүсгэжээ. Тэд нэг газар руу мэдээлэл илгээж байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Вэй "USS Essex" усан онгоцонд машинистын туслахаар ажиллаж байсан учир хөлөг онгоцны талаарх нууц мэдээлэл түүнд нээлттэй байсан гэв.

Тэрбээр их хэмжээний мөнгө авч, хөлгийн загвар, техник ажиллагааны мэдээллийг зураг, бичлэгээр илгээж байсан байна. Хятадын агентаас Вэй рүү 2022 онд холбогдож байжээ.

Нууц мэдээлэл задруулсан цэргүүдэд ял оноох шийдвэр гарвал дээд талдаа 20 жил хүртэл хорих ял оноох юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404