"The Mongolz" Бразилын хамгийн шилдэг багийг хожлоо
1 сарын өмнө

ESL-ээс зохион байгуулдаг CSGO-ын их дуулга гэж болох Intel Extreme Masters-ын ээлжит тэмцээн Кёлн хотноо үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөж буй "Intel Extreme Masters Cologne 2023"-т  Ази тивийг төлөөлөн оролцож буй ганц баг болох TheMongolz баг тэмцээний гурав дахь тоглолтоо хийлээ.

Тэд тэмцээний хэсгийн шатанд шалгарахын төлөөх хожигдох эрхгүй тоглолтыг дэлхийн чансааны 10-т байгаа Бразилын FURIA Esports-той хийв. Эхний map-ын сонголт монгол багийнх байсан бөгөөд тоглож дадсан map-даа хүндхэн хожлыг авсан бол эсрэг багийн сонголт дээр илүүрхэж 2-0 (Inferno 19-15, Overpass 16-8) харьцаагаар хожлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404