Ван И БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар эргэн томилогдлоо
9 сарын өмнө

Чинь Ган өнгөрсөн сарын 25-ны өдрөөс хойш олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй2013-2022 онуудад Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Ван И-г эргэн томиллоо

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган өнгөрсөн сарын 25-ны өдрөөс хойш олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй. Тэрбээр сар гаруй хугацаанд сураггүй байгаа юм. Тэгвэл түүнийг өчигдөр сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ван И-г эргэн томилохоор болсныг Синхуа агентлаг баталсан байна.

Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд “Хятадын эрх баригчид санал хурааж, Ван И-г Гадаад хэргийн сайдад томилохоор болсон. БНХАУ-ын дарга Ши Жиньпин гарын үсэг зурж, баталсан” хэмээн тус агентлагаас мэдээлжээ. 

Ван И нь 2013-2022 оны хугацаанд Хятадын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. 12 дугаар сард түүний халааг авч, томилогдсон Чинь Ганыг БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ойрын хүмүүсийн нэг гэдэг. Тэрбээр хоёр жил орчим хугацаанд АНУ-д элчин сайдаар ажилласан юм.

Мөн Хятадын төв банкны ерөнхийлөгч И Ган тэтгэвэрт гарах болсон тул түүний оронд Пан Гоншенийг томилохоор болжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404