Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын төрийн Дум цэргийн бэлтгэл үүрэгтний насны хязгаарыг таван жилээр сунгах хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлгээрээ баталжээ.
9 сарын өмнө

Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын төрийн Дум цэргийн бэлтгэл үүрэгтний насны хязгаарыг таван жилээр сунгах хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлгээрээ баталжээ.

Ингэснээр нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний насны хязгаар 35-аас 40, хоёрдугаар зэргийнх 45-аас 50, гуравдугаар зэргийнх 50-аас 55 нас болж нэмэгдсэн байна.

Ахлах офицеруудын хувьд дайчилгааны нөөцөд байх насны хязгаар 65, бага офицеруудынх 60 нас болж нэмэгджээ.

Үүнээс гадна долдугаар сард багтаан төрийн Дум цэргийн хугацаат алба хаах насны хязгаарыг үе шаттай нэмэгдүүлэх хуулийн төслийн хоёр ба гурав дахь шатны хэлэлцүүлгийг зохион байгуулах төлөвтэй байгааг Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Энэ талаар Думын батлан хамгаалах байнгын хорооны дарга Андрей Картаполов ярьсныг хэвлэлүүд эш татжээ.

Цэргийн алба хаагчдын насны хязгаарыг нэмэгдүүлэх саналыг 2022 оны арван хоёрдугаар сард ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу анх танилцуулж, ерөнхийлөгч Путиний дэмжлэгийг авч байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404