ОХУ Украины Хар тэнгис дэх боомтууд руу дайрав
9 сарын өмнө
  • Керчийн гүүрэнд дэлбэрэлт болж, Оросын хоёр иргэн амиа алдав
  • ОХУ "Хар тэнгисийн үр тарианы гэрээ"-г сунгахгүйгээ мэдэгдэв
  • Оросын дайралтад Украины үр тариа ачиж, тээвэрлэх боомт өртжээ

ОХУ Украинтай хийсэн үр тарианы гэрээгээ сунгахгүй гэж мэдэгдсэнээс нэг өдрийн дараа Украины боомтууд руу дайрчээ. ОХУ-аас тус үйлдлээ Керчийн гүүрний дэлбэрэлтэд Украиныг буруутгаж, тэдэнд хариу барьж буй үйлдэл хэмээн тайлбарласан байна.

Оросын дайралтад Украины Хар тэнгис дэх үр тариа ачиж, тээвэрлэх боомт өртжээ. Мөн 70 мянга орчим тонн шатахуун хадгалж байсан байгууламж сүйдсэн байна. Украины агаарын хүчнийхэн хариу арга хэмжээ авч, зургаан пуужин, 31 дроныг буудан унагажээ.

Өнгөрсөн жил НҮБ болон Туркийн дэмжлэгтэйгээр ОХУ, Украин улсууд “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-г байгуулсан. Харин даваа гарагт болсон Керчийн гүүрний дэлбэрэлтийн дараа ОХУ тус гэрээг сунгахгүй гэдгээ мэдэгдсэн юм. НҮБ-аас “ОХУ-ын уг үйлдэл нь Ази, Африкийн бүс нутгуудад хүнсний хомсдол үүсгэх эрсдэлийг нэмэгдүүллээ” хэмээн мэдэгджээ.

Энэ талаар Украины Ерөнхийлөгч Володимр Зеленський “Оросын оролцоогүйгээр үр тарианы экспортыг үргэлжлүүлнэ. Бид олон улсын аюулгүй байдал болон Украины тариачдын төлөө тэмцэх болно” гэдгээ онцлов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404