ХӨГЖЛИЙН ТАЛААРХ УЛС ТӨРИЙН ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
2023/07/11

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн талаарх улс төрийн дээд түвшний чуулга уулзалт 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо эхэллээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс орнуудын төлөөлөл жил бүр цуглан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээ үнэлж дүгнэн, цаашдын хамтын ажиллагаагаа хэлэлцдэг энэхүү чуулга уулзалтад энэ жил 39 улс болон Европын холбоо сайн дурын илтгэлээ танилцуулж байгаагийн нэг нь Монгол Улс юм. 

Манай улс Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх амлалт өгсөн анхдагч улсуудын нэг бөгөөд хоёр дахь удаагийн Үндэсний̆ сайн дурын илтгэлээ ийнхүү танилцуулах гэж байна. 

Энэ удаагийн чуулга уулзалт нь баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, инновац болон дэд бүтцийг нэмэгдүүлэх, ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зэрэг зорилтыг онцлон хэлэлцэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404