Цагаан ордноос хар тамхи илэрчээ
9 сарын өмнө
  • Ням гарагт Цагаан ордноос нунтаг цагаан бодис илэрч, ордныг битүүмжилсэн
  • Шалгалтын явцад тус бодис кокайн болох нь тогтоогджээ
  • Хар тамхи олдоход ерөнхийлөгч Жо Байден ордонд байгаагүй

АНУ-ын Цагаан ордноос нунтаг цагаан бодис илэрч, ордныг яаралтай битүүмжлэх арга хэмжээ аваад байсан. Тус бодис шалгалтаар кокайн болох нь тогтоогджээ.

Бодисыг ордны шалгалтын үеэр баруун жигүүр дэх ажлын хэсгээс буюу CBS-ийн мэдээлснээр ажилтан, зочдын гар утас хадгалдаг шүүгээнээс олсон гэв.

Хар тамхи олдох үед ерөнхийлөгч Байден болон түүний гэр бүлийн гишүүд өөр газарт байсан гэж мэдээлэв. Тус бодисыг Цагаан ордонд хэрхэн нэвтрүүлснийг илрүүлэх мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Цагаан ордны баруун жигүүрт ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тамгын газрын дарга, хэвлэлийн нарийн бичгийн дарга болон бусад олон ажилтны өрөө байрладаг. Энэ хэсгээр өдөрт 100 гаруй ажилтан орж гардаг.

Энэ удаагийн хэрэг Цагаан ордонд хар тамхи илэрч буй анхны тохиолдол биш аж. Өмнө нь 2013 онд реппер Спүүп Дог өөрийгөө ордны угаалгын өрөөнд хар тамхи хэрэглэж байсан хэмээн мэдэгджээ. Мөн АНУ-ын дуучин, ая зохиогч Вилли Нелсон, Английн жүжигчин Эркан Мустафа нар Цагаан ордонд хар тамхи хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрч байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404