"Тодорхой сонирхлын бүлгээр дамжуулж улс төрийн нам байгуулахыг хориглож байгаа"
8 сарын өмнө

"Тодорхой сонирхлын бүлгээр дамжуулж улс төрийн нам байгуулахыг Үндсэн хуулиар хязгаарласан. Энэхүү агуулгын дагуу Улс төрийн намын тухай хуулийн төсөл бичигдсэн. Тухайлбал тодорхой чиглэлийн шашны, цэргийн, гадаад улсын салбар нэгжийг байгуулахыг хориглож байгаа нь энэхүү заалтыг оруулсан хэрэг.

Дээд шүүхэд очсон намын мэдээллийг бүгдийг нь судалж үзсэн. Шашны чиглэлийн буюу тодорхой үзэл суртал давамгайлсан нам байгуулах чиглэлээр хүсэлт гаргаж байсан. Харин Дээд шүүх татгалзсан. Намын дотоод үйл ажиллагаа ардчилсан зарчимд нийцэх ёстой" гэсэн мэдээллийг ажлын хэсгийн зүгээс өглөө. 

 

10:10 2023/06/29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн хуулийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар асуулт асуулаа. 

Түүний асуултад АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга Б.Баярсайхан "Ашиг сонирхлын зөрчлийн хууль 2012 оноос хойш хэрэгжиж байгаа. Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн дагуу АТГ-т 2022 онд 653 албан тушаалтны асуудлаар гомдол мэдээлэл хүлээн авсан. Улмаар 37 албан тушаалтанд өргөдөл гомдлын дагуу хариуцлага хүлээлгэсэн. Хуулийн төсөл дээр тухайн албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах асуудлыг тусгасан байгаа" хэмээн хариуллаа. 

Үргэлжлүүлэн Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд намууд бүртгүүлэхдээ шууд Улсын дээд шүүхэд материалаа өгч бүртгүүлэх заалтыг тусгажээ. Мөн намыг идэвхгүйд тооцохтой холбоотой асуудлыг тусгасан байна. Улс төрийн намыг гурван үйл ажиллагааных нь заалтаар идэвхгүй намд тооцох аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
Зочин172.111.185.9
Здравствуйте! Меня зовут Даниил. Ваш сайт - ubmedee.mn, очень заинтересовал меня. Я готов предложить Вам выгодную цену. Если мое предложение заинтересует Вас, я бы хотел попросить открыть доступ к метрике на мой аккаунт - Daniil89217894501@yandex.ru. Я уверен в том, что мы сможем достичь взаимовыгодного соглашения. Для обеспечения безопасной сделки, я предлагаю воспользоваться биржей Telderi. Буду признателен за ответ и дальнейшее обсуждение нашей потенциальной сделки. С
5 сарын өмнө
Зочин146.70.111.146
Здравствуйте! Меня зовут Анастасия. Извините, что не совсем по теме) Я не бот, просто листала ваш сайт и решила сделать до вас что-то хорошее) Мы привозим автомобили из Германии в Россию. Завозим большими партиями, вот наш сайт – avtotrade-russia.ru До 5% наших клиентов отказываются от авто по разным причинам, внеся до 50% стоимости. На такие авто мы оперативно ищем нового заказчика, цена получается невероятно выгодной! Раньше перепродавали кому-то из компании, сейчас объёмы выросли,
2 сарын өмнө
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404