Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг дарангуйлагч гэжээ
10 сарын өмнө

АНУ-ын дээд хэмжээний дипломатч Антони Блинкен Бээжинд хоёр орны харилцааг тогтворжуулах зорилгоор айлчилсны дараа мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ши Жиньпинийг дарангуйлагч гэж нэрлэсэн байна.  Мао Зэдунаас хойших Хятадын хамгийн хүчирхэг удирдагч Ши Жиньпин Коммунист намын тэргүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод байгаа билээ. Байден яагаад ийм тайлбар хийсэн нь тодорхойгүй байв.

Калифорнид болсон хандивын арга хэмжээний үеэр Байден "Ши Жиньпин намайг тагнуулын хэрэгслээр дүүрэн бөмбөлөг байгааг мэдсэнд ихэд бухимдсан. Энэ бол дарангуйлагчдын хувьд маш их ичгүүртэй зүйл” гэжээ. 

Байден мөн Хятад эдийн засгийн бодит хүндрэлтэй тулгаран хэмэээн байна. Байдены мэдэгдэл агаарын бөмбөлгийн  улмаас хүйтрээд байсан  харилцаагаа илүү тогтвортой болгох гэсэн хоёр улсын хүчин чармайлтыг эрсдэлд оруулж болзошгүй юм. Блинкен, Ши нар уулзалтаараа Вашингтон, Бээжин хоёрын хооронд ширүүн өрсөлдөөнийг тогтворжуулахаар тохиролцсон боловч  Төрийн нарийн бичгийн даргын Хятадад хийсэн ховор айлчлалаар ямар нэгэн үр дүн гараагүй гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм. Тэд ойрын долоо хоног, саруудад АНУ-ын албан тушаалтнуудын олон удаагийн айлчлалаар дипломат харилцаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. АНУ-ын цаг уурын асуудал хариуцсан элч Жон Керри удахгүй Хятадад очиж магадгүй гэж Байден мягмар гарагт мэдэгдсэн. Байден хоёр орны харилцаа зөв замд байна гэж бодож байгаагаа илэрхийлээд Блинкений айлчлалын үеэр ахиц дэвшил гарсан хэмээжээ. Энэ долоо хоногийн сүүлээр Байден Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах бөгөөд Хятад улс хоёр удирдагчийн хэлэлцэх сэдэв байх төлөвтэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404