Ноцтой халдлагуудыг яаралтай таслан зогсоох чиглэлийг Засгийн газарт хүргүүлнэ
2023/04/03

МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. МАН-ын дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дэд даргыг сонгох тухай, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг хурлаар хэлэлцэв.  

УИХ дахь МАН-ын бүлэг гурван дэд даргатай байхаар намын дүрмээ баталсан бөгөөд нэг дэд дарга дутуу байжээ. Бүлгийн хурлаар МАН-ын бүлгийн  дэд дарга, нийслэлийн асуудал хариуцсан даргаар  УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонгов.

Монгол Улсын Засгын газраас 2023-2024 оныг аялал жуулчлалын жил болгон зарласан. Энэ асуудлаар УИХ-ын хаврын чуулганы эхэнд хэлэлцэх ёстой хэмээн МАН-ын бүлэг үзэж байгаа тэрээр ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж байна.

Хэлэлцэх асуудалд ороогүй ч бүлгийн гишүүдийн зүгээс санал гаргаж, бусдын бизнесийг дарамтлах, үл хөдлөх хөрөнгөд халдаж байгаа асуудлаар хэлэлцэж, эдгээр ноцтой халдлагуудыг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авах чиглэлийг Засгийн газарт өглөө.  Бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Аялал жуулчлалын  хуулийн талаар мэдээлэл өгөв.  Тэрбээр, "Аялал жуулчлалын салбарыг либералчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд эрх зүйн шинэчлэл хийхийн тулд тус хуулийг шинэчлэн найруулсан. Төр, хувийн хэвшлүүд хэн нь юу хийх талаар тодорхой болгохыг зорьсон" гэв.

Татвартай холбоотой гурван төрлийн өөрчлөлт оруулахаар яригдаж байна. Гадаадын жуулчид худалдан авсан барааныхаа НӨАТ-ыг буцааж авах боломжийг бүрдүүлэх, дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэх, дотоодын нислэгт зарцуулагдаж байгаа түлш, сэлбэгийг НӨАТ-аас чөлөөлөгдөх зэрэг асуудлыг зохицуулснаар дотоодын нислэгийн үнэ тодорхой хэмжээнд буурна гэж үзэж байна.  

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404