АНУ-д цасан шуурганы улмаас 1.5 сая хүн цахилгаангүй байна
2022/12/24

АНУ-д сүүлийн жилүүдэд байгаагүйгээр хүйтэрч өвлийн цасан шуурга 200 сая хүнийг мөстлөгийн үед аваачжээ. Шуурганы улмаас 12 хүн амь үрэгдээд байна.

Түүнчлэн 1.5 сая хүн цахилгаангүй болж хэдэн мянган нислэг цуцлагджээ. Өмнөд Дакота мужид түлш дууссаны улмаас зарим иргэд хувцсаа шатаасан байна.

Канадын Онтарио, Квебект цахилгаан тасарсан бол шуурганы эргүүлэг Техасаас Мейн хүртэлх 3200 км зайг хамарчээ. Агаарын хэм Монтанад Цельсийн -45 градус хүрсэн ба Мичиган, Нью Йорк, Буффалод 89 см зузаан цасан давхарга үүсэх төлөвтэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404