Мессигийн зургийг Аргентины мөнгөн дэвсгэрт дээр байрлуулж магадгүй
2022/12/23

Аргентины хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч, Парис Сен-Жермений тоглогч Лионел Мессигийн зургийг тус улсын мөнгөн дэвсгэрт песо дээр байрлуулж магадгүй талаар Мексикийн үндэсний өдөр тутмын "El Financiero" сонин мэдээлжээ.

Тус улсын төв банкны төлөөлөгчид Катарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үндэсний шигшээ багийнхаа гаргасан түүхэн амжилтыг мөнхжүүлэх, дурсгалын арилжааны зоос гаргах хувилбаруудыг авч хэлэлцэж байгаа аж. Тэд Мессигийн зургийг 1000 песогийн дэвсгэрт дээр хэвлэх боломжтой гэж буй бол Аргентины албаны хүмүүс "10"-ын тоог тодотгон харуулахыг илүүд үзэж байгаа аж.

2022 онд Катарт болсон ДАШТ-ий шигшээ тоглолтод Аргентины баг Францын багийг 3:3, 4:2 харьцаагаар хожиж, 36 жилийн дараа дахин аварга болсон. Энэхүү тоглолтод Месси тоглолтын 23, 108 дахь минутад хоёр гоол оруулсан билээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404