Энэтхэг, Хятадын цэргүүд мөргөлдөв
2022/12/14

Энэтхэгийн хилийн харуулууд Аруначал Прадеш мужийн хилийн бүсэд хятад цэргүүдтэй мөргөлджээ. Үүний улмаас Энэтхэгийн 20 орчим цэрэг шархдав. Хятадын талаас илүү олон хүн шархадсан гэх мэдээлэл бий боловч яг хэдэн хүн гэдэг нь тодорхойгүй байна. Мөргөлдөөнд Энэтхэгийн армийн гурван анги, Хятадын 600 цэрэг оролцжээ.

Баасан гаригт болсон эл үйл явдлын талаар Хятад, Энэтхэгийн Элчин болон Гадаад хэргийн яамдууд тайлбар өгөөгүй байна. АНУ-ын Төрийн департментээс ч ямар нэг тайлбар өгөөгүй.

Хятад, Энэтхэгийн маргаантай хилээс 100 км зайд АНУ, Энэтхэгийн цэргүүд хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн. Шүүмжлэл дагуулсан энэ сургуулилалтын дараа уг мөргөлдөөн боллоо. Энэ сургуулилалт нь 1993, 1996 оны хоёр хилийн гэрээг зөрчсөн гэж үзжээ. Энэтхэг дэх АНУ-ын хэргийг түр хамаарагч Элизабет Жонс хамтарсан цэргийн сургуулилалтыг Хятадад хамаагүй гэж мэдэгдсэн.

Хоёр улсын хоорондын бодит хяналтын шугам 3200 км үргэлжилдэг. Энэтхэгийн арми 2006 оны хоёрдугаар сараас хойш тус бүс нутагт эргүүл хийж байна. Үндсэндээ хоёр талын цэргүүд галт зэвсэг хэрэглэхээс татгалзах чиг шугамыг олон жил баримталж буй. Гэсэн хэдий ч 2020 оны зургадугаар сард байдал хурцдаж, хоёр талаас нийтдээ 20 гаруй цэрэг амиа алдаж байв. Хятад улс маргаантай хилийн бүс дагуух цэргээ цөөлөхгүй байна гэж Энэтхэгийн армийн дарга Манож Панде өнгөрсөн сард шүүмжилсэн.

Эх сурвалж: SCMP

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404