АТГ: Х.Баттулга, З.Энхболд нарын 17 хүнийг нэрлэлээ
2022/12/14

Нийт 398 аж ахуй нэгж нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байна. Бид мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өөрийн боломжит бүх арга хэмжээг авч байгаа. Нүүрсний хулгайд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нэр холбогдоод байна. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
  2. УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
  4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
  5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
  6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
  7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
  14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
  15. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
  16. "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
  17. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.

Үүний дараагаар АТГ-ын төлөөлөгчид сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шалгагдаж байгаа шууд холбоотой хүмүүсийг яагаад зарлахгүй байна вэ. Байгаа онилж ажиллахгүй байгаа учраас иргэдийн жагсаал үргэлжилж байна шүү дээ.

-Бид одоогоор мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учраас нотлох баримтгүй мэдээлэл өгөх боломжгүй. Цугласан нотлох баримтад тулгуурлаж л шалгалтыг хийнэ. Хэрэв үндэслэлтэй, нотлох баримттай бол холбогдох газрууд хуулийн дагуу шалгалтыг хийгээд явна.

-Нүүрсний хулгайд холбогдсон төрийн өндөр тушаалтнуудыг зарлаж чадахгүй байна гэх хардлага байна. Хуулийн байгууллага ямар хариулт өгөх вэ?

-Мөрдөн шалгах ажиллагаа өргөн хүрээнд явагдаж байгаа. Хяналт тавих эрх иргэн бүрд бий. Иргэн халааснаасаа мөнгө алдсан бол үхэн хатан явдаг. Гэтэл улс орны нөхцөл байдлыг хүндрүүлсэн асуудалд иргэд оролцох нь бага. Албан тушаалын гэмт хэргийн тухайд хохирогч олон. Тэгэхээр иргэдийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Одоогоор баривчилгаа явуулах тов гараагүй. Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа  гэлээ.

АТГ-ын дэд дарга Г.АЗЖАРГАЛ:

-Шүүхээр шийдвэрлэж байгаа хэргүүд 2016 оноос хойш нэмэгдсэн. 2021 онд гэхэд давхардсан тоогоор 161 хэрэг давж заалдахын шүүхээр орсон. Авлигатай тэмцэх газар авлигын суурь шалтгаан болоод улсаас хулгайлагдсан хөрөнгийг шалгах, буцаан төлүүлэх зэрэг ажлуудыг тогтмол хийж байгаа. 2020 онд 35.6 тэрбум төгрөг, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийг төлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар 2.3 их наяд төгрөгийг улсын төсөв болон төрийн өмчит компаниудад олгосон байна. Гэмт хэрэгтэй тэмцэх ажлууд үргэлжилнэ.

Гэхдээ урьдчилан сэргийлэх ажил хамгийн чухал. Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн компанитай холбоотой хулгай дээрмүүд их гарч байна. Тиймээс төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай болгох хэрэгтэй. Дээрээс нь улс төрийн намын санхүүжилт, томилгоо, тендер шахаа гээд маш олон зүйлтэй холбоотой. 2.3 их наяд төгрөг буцаан төлөгдөж байгаа нь нэг талдаа сайн хэрэг ч нөгөө талдаа реформыг шаардаж байна.

АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдаж авах хэргиг шалгаж байна. Нийт 22 хэргийг мөрдөн шалгаж байна.

Долоо нь мөрдөн байцаалтын хэрэг. Мөрдөн шалгалтын явцад одоогоор 47 обьектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хориод байна. Цагдан хоригдсон хүмүүс болон гэрч нараас мэдүүлгийг авч байгаа. Мөрдөн шалгалтын ажил дээр мөн ажлын дэд хэсэг байгуулсан.

Одоогоор 35 хүнийг яллагдагчаар татсан. Хахууль авах гэмт хэрэгт 16 хүн, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт найман хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт хоёр хүнийг гэхчлэн яллагдагчаар татаад байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2018-2022 онд нийт 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 576 худалдан авалт хийсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404