Польш улс Өмнөд Солонгосоос худалдаж авсан зэвсэг техникийнхээ эхний хэсгийг хүлээн авчээ
2022/12/07

Мягмар гарагт Польш улс Өмнөд Солонгосоос худалдаж авсан зэвсэг техникийнхээ эхний хэсэг болох танк, их буунуудыг хүлээн авчээ.

Балтын тэнгисийн эргийн Гдыня боомтод болсон хүлээн авах ёслолын арга хэмжээнд Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда, батлан хамгаалахын сайд Мариуш Блащак нар оролцсон байна.Хоёр улс өнгөрсөн намар $5.8 тэрбумын дүнтэй зэвсэг техник нийлүүлэх гэрээг байгуулсан юм.Өчигдөр энэхүү гэрээний хүрээнд далайгаар 10 ширхэг Black Panther K2 танк, 24 ширхэг Thunder K9 алсын тусгалын их бууг тээвэрлэн авчирсан байна.

Украины дайнтай холбоотойгоор ОХУ-ын талаас аюул занал нэмэгдсэн үед Польш улс зэр зэвсгийн хүчээ зузаатгах зайлшгүй шаардлагатай болсон юм.Үүнд нь шуурхай хариу үзүүлсэн Өмнөд Солонгосын талд Польшийн эрх баригчид талархал илэрхийлжээ.Хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны төлөөлөгч оролцсон байна.“Энэ бол ирээдүй, энэ бол Польшийн аюулгүй байдлын баталгаа. Харийн түрэмгийллийг, дайсныг зогсооход манай армид орчин үеийн зэр зэвсэг чухал шаардлагатай” гэж Польшийн ерөнхийлөгч Дуда хэлжээ.

Гэрээний нийлүүлэлт 2025 оныг хүртэл үргэлжлэх юм байна. Танкуудыг Hyundai Rotem компанид, их буунуудыг Hanhwa Defence компанид үйлдвэрлэжээ.Үүнээс гадна Варшавын эрх баригчид FA-50 байлдааны хөнгөн загварын нисэх онгоцнуудыг худалдан авсан юм. Уг онгоцыг Өмнөд Солонгосын Korea Aerospace компани болон АНУ-ын Lockheed Martin компани хамтран бүтээжээ.

Польш улс бас дотооддоо зэвсэг техник үйлдвэрлэхэд шаардлагатай технологийг Өмнөд Солонгосоос авах сонирхолтой байгаа юм байна.

 

Эх сурвалж: Associated Press

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404