Шатаж байсан цоожтой гэрийг эвдэж, хүний амь аварсан хөвгүүдийг “Хөвсгөлийн од медаль”-иар шагнажээ
2022/11/22

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 –р ангийн сурагч Б.Бундбаяр, Б.Энхбаяр нар шатаж буй гэрээс 4 настай хүүхдийн амь насыг аварчээ.

Тодруулбал, Хоёр хүү түлээгээ хагалж байхдаа ямар нэгэн юм дэлбэрэх чимээ сонсжээ. Улмаар хажуу айлын тооноор утаа гарч байгааг хараад гүйн очиход гал гарч буй цоожтой гэрт хүүхэд уйлах чимээ гарсан байна. Хүүхдүүд гэрийн цоожийг чулуу модоор цохиж онгож дүрэлзэн асаж буй галын хажууд сууж байсан хүүг аюулгүй авч гарсны дараа гэр нурж унасан байна.

Ийнхүү шатаж буй гэрээс дөрвөн настай хүүхдийг эсэн мэнд аварсан хоёр хүүг Хөвсгөл аймгийн дээд шагнал Хөвсгөлийн од медалиар шагналаа.

Эх сурвалж: ISEE.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404