“ҮНДЭСНИЙ ХММСБ-ЫН ДОЛОО ХОНОГ-ЗАЛУУЧУУДЫН ХАКАТОН”-Г ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2022/11/02
“ҮНДЭСНИЙ ХММСБ-ЫН ДОЛОО ХОНОГ-ЗАЛУУЧУУДЫН ХАКАТОН”-Г ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2022 онд ЮНЕСКО-оос онцолж буй “Итгэлцлийг бэхжүүлэх: Хэвлэл мэдээлэл мэдээллийн суурь боловсролын ач холбогдол” сэдвийн хүрээнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний коммисс, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын, хөгжлийн газар, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн суурь боловсролын /ХММСБ/ үндэсний сүлжээтэй хамтран “Үндэсний ХММСБ-ын долоо хоног-Залуучуудын хакатон” зохион байгууллаа.
Гурван өдөр үргэлжилсэн сургалт, багийн ажлын үр дүнд 11 багийн 50 орчим оюутан залуус хэвлэл мэдээлэл мэдээллийн суурь боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр 11 төсөл танилцууллаа.
Үүнээс Хөвсгөл аймгийн Түнэл сумын дунд сургуульд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын чиглэлээр ажиллах төсөл бичсэн "Мэдлэг бол хүч" баг тэргүүлэв.
Хоёрдугаар байрт Сонсголын бэрхшээлтэй оюутан, залууст чиглэсэн "Сонор" төслийг хэрэгжүүлэх төсөл санаачилсан InfoVibe багийн залуус шалгарсан бол удаах байранд Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг үр дүнтэй нэвтрүүлсэн жишиг сургууль байгуулах төлөвлөгөө танилцуулсан 2Bud баг шалгарлаа.
Багууд төсөл хэрэгжүүлэх болон бэлэн мөнгөний шагнал гардан авав.
-1 дүгээр байр 1000 ам. доллар (төсөл хэрэгжүүлэх) + 1.000.000 төгрөг
-2 дугаар байр 500 ам. доллар (төсөл хэрэгжүүлэх) +500.000 төгрөг
-3 дугаар байр 300 ам. доллар (төсөл хэрэгжүүлэх) +300.000 төгрөг
Мөн тэргүүн байранд орсон багт Faro foundation сангаас VR, AR технологийн мэдлэг олгох сургалтын эрх гардуулсан бол Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Mily багт, Хэвлэлийн Хүрээлэнгээс Wings багт тус тус тусгай шагнал гардууллаа.
Төсөлд шалгарсан багууд 11 дүгээр сарын 1-нээс төслийн ажлаа эхэлнэ.





Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404