“Дуугаар хөлөглөсөн ирээдүй” урлагийн наадам 2022
2022/11/02
Нийслэл хот байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих, тэгш хамруулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, авьяас билгийг нээн хөгжүүлэх зорилготойгоор “Дуугаар хөлөглөсөн ирээдүй” урлагийн наадам 2022 оны 10 дугаар сарын 26-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Урлагийн наадамд: Нийслэлийн хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн Өнөр бүл хүүхдийн төв, СОС хүүхдийн хотхон, Манай гэр төв, Вербист төв, Цөлийн сарнай төв, Кристина Нархан төв, Бадамлянхуа төв, Монголын хүүхдийн сан, Донбоско, Альфа Коммюнитиз, Гэрэл, 11-н төвийн 500 хүүхэд урлагийн 5 төрөлд 3 насны ангиллаар оролцож авьяас чадвараа сорилоо.
Урлагийн наадмыг МУСГЗ Ч.Паламжав, МУСТА Д.Мөнхзаяа, “Марифоса” бүжгийн сургалтын захирал Н.Хунтогос гэсэн мэргэжлийн 3 шүүгч шалгарууллтыг шүүн явууллаа.
Шалгаруулалтын дүн:
1. Дуу:
Ахлах нас / 15-18 нас/
1-р байр - Манай гэр төв
2-р байр - Гэрэл төв
3-р байр - СОС хүүхдийн хотхон
Дунд нас /11-14 нас /
1-р байр - Өнөр бүл хүүхдийн төв
2-р байр - СОС хүүхдийн хотхон
3-р байр - Манай гэр төв
Бага нас / 6-10 нас /
1-р байр - СОС хүүхдийн хотхон
2-р байр - Вербист төв
3-р байр - Кристина Нархан төв
2. Гоцлол бүжиг:
Ахлах нас /15-18 нас/
1-р байр - СОС хүүхдийн хотхон
2-р байр - Донбоско
3-р байр - Өнөр бүл хүүхдийн төв
Дунд нас / Дунд нас 11-14 нас/
1-р байр - СОС хүүхдийн хотхон
2-р байр - Цөлийн сарнай
3-р байр - Өнөр бүл хүүхдийн төв
Бага нас / 6-10 нас /
1-р байр - СОС хүүхдийн хотхон
2-р байр - Шинэ найдвар
3-р байр - Вербист төв
3. Хамтлаг бүжиг:
Ахлах нас /15-18 нас /
1-р байр - Цөлийн сарнай төв
2-р байр - Манай гэр төв
3-р Байр - СОС хүүхдийн хотхон
Дунд нас /11-14 нас /
1-р байр - СОС хүүхдийн хотхон
2-р байр - Альфа Коммюнитиз
3-р байр - Манай гэр төв
Бага нас / 6-10 нас /
1-р байр - СОС хүүхдийн хотхон
2-р байр - Бадамлянхуа төв
3-р байр - Вербист төв
4. Хөгжим:
1-р байр - Өнөр бүл хүүхдийн төв
2-р байр - Бадамлянхуа төв
3-р байр - Гэрэл төв
5. Язгуур урлаг:
1-р байр - СОС хүүхдийн хотхон
2-р байр - Донбоско төв
3-р байр - Цөлийн сарнай төвүүд тус тус шагналт байранд шалгарсан.





Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404