Монголын Улаан Загалмай нийгэмлэгтэй Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2022/10/25
Монголын Улаан Загалмай нийгэмлэгтэй Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг тус тус үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 06- өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийн хүрээнд Нийслэл хотын хөгжил дэвшилд хүүхэд, залуучуудын оролцоог сайжруулах, тэдний үйл ажиллагааг дэмжих, сайн дурын ажил хийх сонирхолд эерэгээр нөлөөлөх, хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагааны үр нөлөөг олон нийтэд таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулах юм.
 
 

Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404