ЯВУУЛЫН СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА
2022/10/21

Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй оюутан, сурагчдад зориулсан явуулын сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө мэдээллээр хангах, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг амьдралын олон талт боломжийг ашиглан, нийгэмд бусадтай хамт хөгжих, өөрийгөө дайчлах, урам зориг өгөх, сэтгэл гутралаас хэрхэн ангижрах, мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч, багш,нийгмийн ажилтнуудад олгох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газар, нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, “Сэтгэл судлалын багш нарын холбоо” ТББ, “Өмгөөллийн легал протекшн” ХХН-тэй хамтран ерөнхий боловсролын 25, 29, 70, 55, 116, 63 дугаар сургуулийн 15-18 насны өсвөр үе залуучууд, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн оюутнуудад сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг эхлүүллээ.

Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404