Бангкок хотноо зохион байгуулагдаж буй сайд нарын бага хуралдааныг Монгол Улс даргалав
2022/09/29

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс, Азийн хөгжлийн банк хамтран “Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчиллын асуудлаарх Сайд нарын бага хурал”-ыг Бангкок хотноо зохион байгуулж байна.

Энэ удаагийн бага хурал “Эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчиллыг өргөжүүлэн бэхжүүлэх замаар хямралын эсрэг бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” сэдвийн дор явагдаж буй.

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус бага хурлын даргалагчаар сонгогдож, “Худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх замаар бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” сэдвийн дор болсон есдүгээр сарын 28-ны өдрийн хуралдааныг даргалан явуулжээ. 

Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчиллын асуудлаарх Сайд нарын бага хурал өмнө нь

  • 2013 оны арванхоёрдугаар 17-20-нд
  • 2017 оны арваннэгдүгээр сарын 21-24-нд Бангкок хотноо тус тус амжилттай зохион байгуулагдсан удаатай.

Өмнөх бага хурлуудаар Бангкокийн тунхаглалыг баталж, түүнд Ази, Номхон далайн бүс нутгийн бүх улсыг ойртуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэгдмэл зах зээлийн төлөөх санаачилгыг дэмжих, зам тээврийн болон интернэт орон зайн холбоо харилцааг нэмэгдүүлэх, эмзэг байдал, сул тал ба эрсдэлээ хамтран шийдвэрлэх бодлого, арга хэмжээ зэргийг тусгасан байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404