Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч микрофоноо унтраахаа мартаад, АНУ-ын Конгрессын гишүүдийг тэнэгүүд гэв
2022/09/29

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ель Америкийн төрийн тэргүүн Жо Байдентай ярилцсаныхаа дараа АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийг “тэнэгүүд” хэмээн нэрлэжээ. Энэ тухай The Washington Post сонинд мэдээлжээ.

“Энэ тэнэгүүд түүнийг Конгресст хүлээн авахгүй бол Байдены хувьд доромжлол болно” хэмээн Юн Сок Ель хэлжээ. Тэрбээр Цагаан ордны тэргүүнтэй уулзаж, ХДХВ, хумхаа, сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн санд 6 тэрбум долларын тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэрээ ингэж хэлсэн тухай тус хэвлэлд тэмдэглэсэн аж.

Өмнөд Солонгосын улстөрч америкчуудыг олны өмнө доромжлохыг огт хүсээгүй ч микрофоноо унтраахаа мартсанаас болоод ийм үйлдэл гаргасан гэж Америкийн сэтгүүлчид үзэж байна. Үүнээс болоод туслахдаа хэлсэн үг нь нийтийн хүртээл болжээ.

Сөүл энэ мэдээллийг маш түргэн үгүйсгэж эхэлсэн байна. Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч америкчуудыг таагүйгээр дуудаагүй, буруу орчуулснаас болж дуулиан дэгдсэн гэж зүтгэсээр байгаа аж.

 

Эх сурвалж: Кp.ru

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин194.147.78.170
Ремонт бригадой квалифицированных профессионалов является гарантией того, что коттедж станет еще более безопасным и удобным. Работа начинается с того, что перед ремонтом разрабатывается проект, учитывающий все пожелания и рекомендации клиента. На основе данного проекта разрабатываются схемы монтажа и замены коммуникаций. Проект становится основой составления сметы. Ремонт коттеджей под ключ включает уборку помещения после проведения работ. Ремонт проводит бригада квалифицированных специ
2022/11/28
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404