Хатан хааны бунхны дотор авсан анхны гэрэл зургийг Их Британийн хааны ордноос нийтэд тараав
2022/09/25

Бямба гарагт Букингэмийн ордноос талийгаач хатан хааны булшин дээр байрлуулсан дурсгалын чулуун хавтангийн гэрэл зургийг анх удаа олон нийтэд харуулжээ.

Хатан хаан хоёрдугаар Элизабетыг өнгөрсөн Даваа гарагт Уиндсорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмд оршуулсан юм.Түүнийг эцэг хаан, эх хатан болон нөхрийнх нь шарилтай цуг оршуулж, Бельгийн хар гантиг чулуун хавтангаар бунхныг нь чимэглэжээ.Булшны чулуун хавтан дээр талийгаач хатан хааны нэрээс гадна түүний нөхөр Филип, хаан эцэг Зургаадугаар Жорж, хатан эх Элизабетын нэрсийг алтан үсгээр сийлж, тэдний удмын бэлэг тэмдгийг голд нь байрлуулсан байна.

Хатан хааны дүү, гүнж Маргаретын чандар энд бас хамт байгаа ч нэрийг нь сийлээгүй юм байна.Өмнөх булшны чулуун хавтан дээр зөвхөн хатан хааны эцэг, эхийн нэрийг алтадсан үсгээр сийлсэн байдаг байжээ.Хатан хааны бунхныг ирэх долоо хоногт нийтэд нээж, ихэс дээдэстээ хүндэтгэл үзүүлэх боломжийг британичуудад олгох гэнэ.

Гэгээн Жоржийн сүмд Их Британийн олон хаад, хатдыг бунхалсан байдаг ба хамгийн эртнийх нь 16 дугаар зуунд оршуулсан Долдугаар Хенри хааны бунхан юм байна.

 

Эх сурвалж: The Guardian

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404