ЗАЛУУС_НЭГДЭЖ_ТУУЛ_ГОЛОО_ЦЭВЭРЛЭЖ_БАЙНА
2022/09/25
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Дэвшилтэт Социал демократ клубээс санаачилсан “CLEAN UP-2” төслийн нээлтийн үйл ажиллагаа болох “БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ”-нд 6000 орчим залуус нэгдлээ.
Цэвэрлэгээнд Ерөнхий боловсролын 26 сургуулийн ахлах ангийн сурагчид болон 10 их, дээд сургуулийн оюутнууд төсөлд оролцож байгаа юм.
Залуус 12 байршилд хуваагдан Туул голын сав дагуу Дунд гол, Бэлх гол, Улиастай гол, Зайсангийн гүүр, Маршлын гүүр, Баянзүрхийн гүүр орчимд цэвэрлэгээ хийж байна.
Цэвэрлэгээнд оролцсон бүх залуустаа баярлалаа
 
 

Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404