Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын нутгаар газрын тос, хийн хоолой барихыг дэмжиж буйгаа илэрхийлэв хэмээн Ройтерс мэдээлжээ
2022/09/17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцох үеэр Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзсан. Гурван улсын Төрийн тэргүүн нарын зургаадугаар гурван талт уулзалтын талаар Ройтерс агентлаг онцолжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дайруулан газрын тос, байгалийн хийн хоолой барихыг дэмжиж байгаагаа хэллээ.

Тэрбээр Узбекистан улсад болж буй ШХАБ-ын Дээд түвшний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийх үеэрээ ингэж хэлсэн юм.

Ерөнхийлөгч Хүрэлсүхийн дэмжиж буй дээрх саналын талаар хэлэлцэж байгаагаа Ерөнхийлөгч Путин есдүгээр сарын эхээр илэрхийлж байсан” гэжээ.

 

Эх сурвалж: reuters.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404