Украины амжилттай сөрөг довтолгоо Оросын төлөвлөгөөг өөрчлөхгүйг Путин мэдэгджээ
2022/09/17

Энэ сарын эхээр Украины арми Оросын эзлэн түрэмгийлэгчдээс газар нутгаа чөлөөлөх сөрөг довтолгоог эхлүүлсэн билээ.

Сүүлийн үеийн мэдээллээр тэд зүүн хойд Харьков мужид нийт 8,000 гаруй хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг чөлөөлөөд байна.Украины армийн давшилтын талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр анх удаа байр сууриа илэрхийлжээ.Узбекистанд болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд чуулганд оролцсоныхоо дараа тэр Украины армийн довтолгоо Оросын цэргийн тусгай ажиллагааны төлөвлөгөөг өөрчлөхгүйг хэлсэн байна.

“Манай Донбасс дахь ажиллагаа зогсохгүй. Манай арми тийм их хурдтай биш ч урагшилж, бага багаар газар нутгаа тэлсээр байгаа” гэж хэлсэн Путин хэрвээ Украины довтолгоо үргэлжилсээр байвал илүү ноцтой хариу цохилт өгөхөө анхааруулжээ.“Оросын арми бүрэн хүчээрээ дайтаж эхлээгүй байгааг би сануулмаар байна. Одоогоор зөвхөн мэргэжлийн арми л тулалдаж байгаа” гэж тэр хэлсэн байна.ОХУ нь хөрш Украинд довтлохдоо хугацаат цэргийн алба хаагчдыг биш, зөвхөн гэрээт цэргийнхнийг дайчилсан гэж мэдээлдэг. Гэхдээ дайны эхэн үед хугацаат цэргийн албаныхныг Украинд илгээсэн баримтууд ил болж байв.

Харин сүүлийн үед фронт дээр гарч буй өөрчлөлтөөс болоод Оросын зарим суртал нэвтрүүлэгчид бүх нийтийн дайчилгааг эхлүүлэхийг ил тод уриалдаг болоод байна.

 

Эх сурвалж: BBC

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404