Өнөөдөр олон улсын аавуудын баярын өдөр тохиож байна.
2022/08/08
Дэлхийн олон улсад тэмдэглэдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан, аавынхаа төрсөн өдрийг бүх аавуудын баяр болгон тэмдэглэж байхаар төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьж, тэд охины хүсэлтийг хүлээн авснаар тэмдэглэж эхэлсэн түүхтэй. 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, уламжлал болгон тэмдэглэсээр иржээ.
Харин манай улсад 2005 оноос эхлэн 8 дугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын баяр”-ын өдөр болгон тэмдэглэж байна.
Үр хүүхдүүдийнхээ баатар болсон аавууддаа баярын мэнд хүргэе
 
 
 

Эх сурвалж:Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404