“Нэгдүгээрт шалга” арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.
2022/08/25
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.2, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.7.2 дэх хэсэгт заасны дагуу хүүхдийг орчны эрсдэлт нөхцөлд өртөх, осол гэмтэлд орохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 2022 оны 02 дугаар сарын 25-27-ны өдрүүд “Нэгдүгээрт шалга” арга хэмжээг зохион байгуулсан.
 
Тус арга хэмжээний хүрээнд Тээврийн Цагдаагийн албанаас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад гадна орчны үнэлгээг хийж явган хүний гарцын тэмдэг, хурд сааруулагч, тэмдэглэгээ байхгүй эрсдэлтэй орчин бүхий 86-н сургуулийн мэдээллийг ирүүлсэн.Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Тамгын Газрын Захирагчийн ажлын алба, Авто замын газартай хамтран эрсдэлтэй орчин бүхий эдгээр ерөнхий боловсролын сургуулиуд дээр очиж удирдлагуудтай нь уулзаж нөхцөл байдалтай танилцан сургуулийн гадна орчныг стандартад нийцсэн, явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай хүүхдэд ээлтэй орчин болгох ажлыг төлөвлөн ажиллаж байна.
 

Эх сурвалж:Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404