УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН БҮРТГЭЛИЙН ЦЭГЭЭС
2022/07/11
Үндэсний их баяр наадмын их насны морины уралдаанд 372 уралдаанч хүүхэд бүртгүүлснээс 330 хүүхэд гараанд гарахад бэлэн боллоо.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уралдаанч хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах стандартын шаардлагад нийцсэн хувцас хэрэглэлтэй, 8 ба түүнээс дээш насны уралдаанч хүүхэд хурдан морь унахад хяналт тавьж ажиллаж байна. Уралдаанч хүүхдүүд гялгар уут, урт ташуур, шүгэл, гар утас, дурдан бүс зэргийг биедээ нуусан тохиолдол гарсаар байгаа учраас уяач та бүхэн уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж бүртгүүлнэ үү
 
 
 
 

Эх сурвалж:Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404