“ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР - 2022”
2022/08/22
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1999 оны шийдвэрээр 2000 оноос эхлэн жил бүрийн 8-р сарын 12-ны өдрийг "Олон улсын залуучуудын өдөр" болгон тэмдэглэж байхаар тунхагласан.
Энэ өдөр дэлхий даяар нэг уриа, нэг зорилгын дор нэгдэж залуу хүмүүсийн үзэл бодол, санаачилгыг дэлхийн хэмжээнд тэмдэглэх боломжийг олгодог. Мөн асуудал дэвшүүлсэн онцлог урианы хүрээнд арга хэмжээг хэрэгжүүлэх замаар шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд хандуулдаг.
 
2022 онд Олон улсын залуучуудын өдөрт “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг дэвшүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтрах шаардлагатайг онцолж байна.
ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
 
 

Эх сурвалж:Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404