“Нийгмийн ажилтны мэдээллийн сан” системийн чиглэлээр сургалт зохион байгууллаа.
2022/02/23

2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Г.Мөнхнасан, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа нараар ахлуулсан ажлын хэсэг Баянгол дүүргийн хороодын нийгмийн ажилтнуудад нийгмийн ажил үйлчилгээний стандарт, санхүүжилт, норматив зардал болон “Нийгмийн ажилтны мэдээллийн сан” системийн чиглэлээр сургалт зохион байгууллаа. Мөн хүүхдийн тусламжийн 108 утсанд дуудлага мэдээлэл ихээр бүртгэгддэг хороодын хамтарсан багт ажлын байранд нь чадавхжуулах, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404