“Ээлтэй орчин-Эрүүл Ирээдүй” сэдэвт нийслэлийн үүрэг хүлээгчдийн нэгдсэн хэлэлцүүлэг
2022/09/12
Нийслэлийн хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүдийн зүгээс хүүхдэд ээлтэй ногоон орчин бүрдүүлэх санал санаачилга гаргасан.
Үүнтэй холбоотойгоор НГБХЗХГ 2022 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд гадна орчноо хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй ногоон орчин болгох ажлыг Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн 17-н байгууллагын 26-н төвийн хэмжээнд зохион байгуулалаа.
 
Тус арга хэмжээний хүрээнд “Кристина Нобелийн хүүхдийн сангийн Нархан төв”-ын хамт олон гадна орчноо хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй ногоон орчин болгож, төвийнхөө хүнсний хэрэгцээнд зориулан өөрсдийн барьсан хүлэмждээ олон төрлийн нарийн ногоо тарьж ургуулж сайн туршлагыг бусдад түгээн ажилласан байна
 
Эх сурвалж:Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404