ЗЭРЛЭГ САРМАГЧИН 42 ХҮН РҮҮ ДАЙРЧ ГЭМТЭЭЖЭЭ
2022/07/29

Япон улсын Ямагучи хотод ойрын долоо хоногуудад зэрлэг сармагчингууд орж ирэн иргэд рүү дайрах, эд зүйлийг нь булаах дээрэмдэх зэргээр балмад үйлдэл гаргах болжээ. Хотын цагдаа нар тэдгээр сармагчингуудыг номхотгохын тулд тайвшруулагч буугаар буудаж эхэлсэн байна.

Ямагучи хотод бага насны хүүхдүүд, өндөр настан зэрэг 42 хүн зэрлэг сармагчингийн дайралтад өртөж бэртэж гэмтжээ. Японы макака сармагчин хот тосгодод түгээмэл тааралддаг ч хүн рүү дайрч гэмтээх нь тун ховор тохиолдол ажээ. 

Хотын оршин суугчдын ярьснаар макака сармагчин эхлээд зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд рүү халдаж байсан бол одоо өндөр настан, нас биенд хүрсэн эрчүүд рүү дайрах болжээ. Ойрын жилүүдэд Японы нутаг дэвсгэрт макака сармагчингийн тоо толгой хурдацтай нэмэгдэж байгааг судалгаагаар харуулжээ.

Эх сурвалж: ВВС 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404