ОУ-ын физикийн олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2022/07/16

Щвейцарын нийслэл Цюрих хотноо зохион байгуулагдаж байгаа олон улсын физикийн 52 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байр хүртэж  амжилттай оролцсон байна. Шагналт байруудад:

  • Сант сургуулийн 11 дүгээр анги О.Анирчулуу мөнгөн медаль
  • Сант сургуулийн 12 дугаар анги Б.Билгүүн хүрэл медаль
  • Шинэ-Монгол сургуулийн 12 дугаар анги Ц.Өгөөмөр хүрэл медаль
  • Сант сургууль 12-р анги Э.Барсболд хүрэл медаль
  • Шагналт байранд нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Өнөртүвшин шалгарчээ.

О.Анирчулуу нь өнгөрсөн жил ОУФ-51 дүгээр олимпиадаас 10 дугаар ангидаа хүрэл медаль хүртэж байжээ. Тус олимпиадад оролцсон багийн ахлагчаар Г.Зоригт, М.Ганбат, дасгалжуулагчаар Г.Мөнхбаяр нар ажилласан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY102.89.39.160
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган
2022/07/21
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404