Украин Хойд Солонгостой харилцаагаа таслав
2022/07/14

Украины зүүн хэсэгт орших Оросын талыг баримтлагч хоёр “ардын бүгд найрамдах улс”-ыг Пхеньян хүлээн зөвшөөрсний улмаас Украин Умард Солонгостой харилцаагаа таслав.

Пхеньян зүүн Украин дахь өөрсдийгөө тунхагласан хоёр бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь ил болсны дараахан Лхагва гаригт Киев харилцаагаа таслах шийдвэр гаргасан юм.Украины Гадаад хэргийн яам цахим хуудаснаа “Бид энэ шийдвэрийг Пхеньян Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдах гэсэн оролдлого гэж үзэж байна” гэж мэдэгджээ. Хойд Солонгос Украины Донбасс дахь Бүгд Найрамдах Донецк Ард Улс (БНДАУ) болон Бүгд Найрамдах Луганск Ард Улс (БНЛАУ) гэсэн хоёр нутаг дэвсгэрийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь Орос, Сирийн дараагаар дэлхийд гурав дахь орон болж байна.

Хойд Солонгосын  төрийн мэдээллийн агентлаг болох Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) Гадаад хэргийн сайд Чое Сон Хуй босогчдын хяналтад байгаа бүс нутгийг хүлээн зөвшөөрч, хоёр бүс нутаг дахь "өөрийн түншүүд"-д захидал илгээсэн гэж мэдэгдэв.Чое тэдгээр улстай тусгаар тогтнол, энх тайван, найрамдлын үзэл санааны дагуу улс хоорондын харилцааг хөгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж Пүрэв гаригийн  өглөө “KCNA” мэдээлэв.

Эх сурвалж: Aljazeera

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY102.89.32.180
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/07/15
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404