БНАСАУ өдөөн хатгавал шуурхай хариу авахыг ТУШААВ
2022/07/06

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл БНАСАУ өдөөн хатгасан тохиолдолд шуурхай хариу авахыг цэргийнхэндээ тушаажээ.

Юн Сог Ёл Керёндэ штабын цогцолборт төрөл бүрийн цэргийн командлагч нартай уулзах үеэрээ Хойд Солонгосын зүгээс өдөөн хатгасан үйлдэл гаргасан тохиолдолд шуурхай бөгөөд шийдэмгий хариу арга хэмжээ авах нөхцөлөөр хангахыг даалгасан байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгосын пуужин-цөмийн заналхийллийн хариуд авах үндсэн арга хэмжээг боловсруулахыг тушаасан байна.

Өмнөд Солонгосын удирдагч цэргийнхэндээ БНАСАУ-ын түрэмгийллийн эсрэг шуурхай бөгөөд эрс шийдэмгий хариу үзүүлэхэд бэлэн байхыг тушааж байгаа бол Хойд Солонгосын Гадаад хэргийн яамнаас “АНУ Европыг цэрэгжүүлж, Ази тивийг Умард Атлантын эвслийн бүс нутаг болгон хувиргахыг хичээж байна” гэж мэдэгдлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404