Хятад сарыг өөрийн эзэмшил хэмээн зарлаж магадгүй
2022/07/06

АНУ-ын Сансрын агентлаг болох NASA-г тэргүүлдэг Билл Нелсон өнгөрсөн бямба гарагт Германы "Bild" сонинд өгсөн ярилцлагадаа Хятадын амбицад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Тэрээр "Хятад саран дээр газардсаныхаа дараа өөрийн эзэмшил хэмээн зарлаж, энэ одоо манайх та нар хол бай гэж магадгүй. Бид энэ тал дээр нухацтай хандах ёстой. Хятадууд шинэ сансрын станцдаа бусад орны хиймэл дагуулуудыг хэрхэн устгахыг судалж буй" хэмээжээ.Үүнтэй холбоотойгоор Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жиан "Хятад улс Билл Нелсон болон NASA-аас удаа дараа гаргаж буй хариуцлагагүй мэдэгдлийг эрс эсэргүүцэж байна" гэв.Сансрын хөтөлбөрөө сүүлийн 10 жилийн хугацаанд маш хурдан хөгжүүлсэн Хятад улс сарыг судлахад илүү анхаарч байна. 2013 онд сар руу анх удаа хүнгүй хөлөг илгээсэн тус улс 2030 оноос өмнө сарны өмнөд туйлд хүрэх зорилготой.

Түүнчлэн Хятад улс Олон улсын сансрын станцаас том хэмжээтэй Тянгон сансрын станцыг байгуулж байгаа юм.

Эх сурвалж: AlJazeera

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404