ШИ ЖИНЬПИНТЭЙ ЗУРГАА АВХУУЛСАН ХОНКОНГИЙН ХУУЛЬ ТОГТООГЧООС КОВИД ИЛЭРЧЭЭ
2022/07/04

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонконгийн бүсийг британичуудаас эргүүлэн авсны 25 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн долоо хоногт Хонконгод албан айлчлал хийсэн билээ. Тэрээр дэлхий дахинд коронавируст цар тахал гарснаас хойш анх удаа эх газрыг орхин айлчлал хийсэн юм. 

Уг айлчлалын үеэр Хятадын даргатай тун ойрхон зогсож хамт зургаа авхуулсан Хонконгийн хууль тогтоох шатны эрх мэдэлтнээс ням гарагт коронавирусийн халдвар илэрсэн байна. Стийв Хо Чун Ин айлчлалын өмнөхөн буюу өнгөрсөн пүрэв гарагт шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарсан гэжээ. Тиймээс Ши Жиньпинийг угтсан ёслолын арга хэмжээнд орлцсон байна. 

Хо Чун Ин арга хэмжээний үеэр зураг авхуулахад Ши даргын ар талын эгнээнд зогссан ажээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт халдварын хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн тул Хо Чун Ин дахин шинжилгээ өгөхөөр шийдвэрлэсэн байна. Хөнгөн шинж тэмдэг илэрсэн тул тэрээр зургаа авхуулахаас бусад арга хэмжээнд оролцоогүй ажээ.

Ши Жиньпиний айлчлалд чухал ач холбогдол өгч, удаан хугацаа зарцуулсан Хонконгийн захиргааны албаныхны хувьд арга хэмжээнд оролцсон хүнээс ковид илэрсэн нь томоохон асуудал болж байна. Айлчлалын өмнө халдвараас хамгаалж арга хэмжээнүүдэд оролцох албаны хүмүүсийг тусгаарлаж, зөвхөн хувийн машинаар гэр ажлын хооронд явахыг зөвшөөрч, шөнө нь зочид буудалд хонуулж тусгаарласан ажээ. Мөн айлчлалд оролцох хүмүүсээс өдөр бүр ковидын шинжилгээ авсан байна. 

Ши Жиньпин халдваргүй бүсийн бодлого хэрэгжүүлснээр БНХАУ дэлхий дахинаас тусгаарлагдсан хэвээр байгаа юм. 

Эх сурвалж: CNN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404