Бутан улс хилээ нээхдээ жуулчин бүрээс $200 хураадаг болно
2022/07/02

Хималайн уулсын дунд оршдог бяцхан хаант улс Бутан цар тахлын улмаас хоёр жил орчим хугацаанд хилээ хаагаад байгаа.

Энэ долоо хоногт тус улсын засгийн газар хилээ нээх товыг зарлажээ. Есдүгээр сарын 23-наас эхлэн Бутан улс гадаадын жуулчдыг хүлээж авахаар болсон байна.2020 оны гуравдугаар сард коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж байсан тус улсад өнгөрсөн хугацаанд Covid-19 өвчнөөр 60,000 орчим хүн өвчилж, 21 хүн нас баржээ.800,000 орчим хүн амтай Бутан улсын эдийн засгийн хэмжээ $3 тэрбум. Үүнд аялал жуулчлалын салбар чухал байр суурь эзэлдэг.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Бутаны эдийн засаг нэлээд суларч, иргэдийнх нь дунд ядуурал нэмэгджээ.Есдүгээр сарын 23-нд хилээ нээхдээ тус улс гадаадын жуулчин бүрээс Тогтвортой Хөгжлийн Хураамж гэх $200-ыг хураахаар болсон байна.Уг хураамжийн хэмжээ сүүлийн 30 орчим жилийн турш $65 байсан юм.“Аялал жуулчлалын салбарыг шинэчлэх, уг салбараас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлагатайг цар тахал бидэнд ойлгууллаа” гэж Бутаны Аялал Жуучлалын Товчооны тэргүүн бөгөөд гадаад хэргийн сайд Танди Доржи тайлбарласан байна.

Мөн зочид буудал, жуулчны оператор компаниуд, хөтөч, жолооч нарын стандартаа шинэчилжээ.Цар тахлаас өмнө тус улсын аялал жуулчлалын салбарт 50,000 хүн ажиллаж, жил бүр дунджаар $84 саяын орлого оруулдаг байв.Бутан улс 1974 онд анхны 300 жуулчнаа хүлээн авч байжээ. 2019 онд энэ тоо 315,600 хүрч өссөн юм.Энэтхэг, Хятад улсуудын завсарт оршдог, үзэсгэлэнт байгальтай, Буддын эртний соёлтой Бутан улс орон орны жуулчдын сонирхлыг татсан хэвээр байна.

 

Эх сурвалж: CNN

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404