Бяцхан бүжигчид ОХУ-ыг зорьжээ
2022/06/30

Монголын ардын болон сонгодог бүжиг сонирхогч 8-12 насны 17 бяцхан бүжигчин багшийн хамтаар ОХУ-ын Буриад улсыг зорьжээ.

Тэд Буриадын Ардын жүжигчин, Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит Буриад улсын бүжгийн коллежид найман хоногийн турш үргэлжлэх балетын нэрт зүтгэлтнүүдийн мастер класст хамрагдах аж.

“ВИВАТ ТАЛАНТ-2022” буюу Байгаль нуур дээрх “ТЭНГЭРЛИГ АВЬЯАС-2022” зуны эрчимжүүлсэн сургалтыг саяхан 60 жилийнхээ ойг тэмдэглэсэн Буриад улсын бүжгийн коллежийн захирал Д.В.Дугаржапов санаачилсан байна.

Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар дахь Русский дом, түүний дэргэдэх “Suvd dance” монгол ардын болон сонгодог бүжгийн студийг үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч, бүжгийн багш Н.Сувдтай болон Монгол Улсын Консерватори, “Монголын Үндэсний балетын сургууль”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэсэн юм.

Зуны сургалтыг Байгал нуур дээрх эко аялалтай хослуулан хүүхдүүдэд бүжгийн боловсрол олгох сайхан боломж нээгдэж байгаа бөгөөд А.Я.Вагановагийн нэрэмжит Оросын балетын академийн сургалтын хөтөлбөрөөр бүжгийн урлагийн салбарт хамтын ажиллагааны томоохон төслийн салхийг хагалж буй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404