Украин улс Сиритэй дипломат харилцаагаа цуцаллаа
2022/06/30

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Сиритэй дипломат харилцаагаа зогсоож буйгаа зарлажээ. Учир нь Украины зүүн хэсэгт Оросыг дэмжигчдийн тусгаар тогтнолыг Сири хүлээн зөвшөөрсөн байна. 

Ингэснээр Луганск болон Донецкийн Бүгд найрамдах ард улсыг Оросоос гадна хүлээн зөвшөөрсөн анхны улс нь Сири болжээ. 

Зеленський "Орос ямар ч байсан Сириэр мэдэгдэл хийлгүүлж Донбасс дахь түрэмгийлэгчдийг улс гэж хүлээн зөвшөөрүүлж чадлаа" гэв. Тиймээс Сиритэй ямар ч харилцаа холбоогүй болж, эсрэгээр нь Дамаскийн эсрэг хоригийг улам чангатгана гэжээ. 

Сирид болж буй иргэний дайны улмаас Украин улс Элчин сайдын яамаа 2016 онд Ливан руу нүүлгэсэн байна.

Эх сурвалж: ВВС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404