Швейцарын бугуйн цагны экспорт тавдугаар сард $2.1 тэрбум хүрлээ
2022/06/24

БНХАУ-д хийх Швейцарын бугуйн цагны экспорт хоёр сар дараалан буурлаа. Үүнд COVID-19-ийн хөл хорионы улмаас эрэлт буурсан нь голлон нөлөөлжээ.

Тавдугаар сард БНХАУ-д хийсэн экспорт өмнөх сараас 65 хувиар буурсан гэж Швейцарын бугуйн цагны холбоо мэдээлсэн байна. Харин өнгөрсөн сард АНУ болон Европт хийсэн экспорт 30 хувиар өсжээ.Түүнчлэн Япон болон Сингапурт бугуйн цагны эрэлт нэмэгдэж байгааг мэдээллээ. Ингэснээр тавдугаар сард Швейцарын бугуйн цагны экспорт 14 хувиар өсөж, 2.1 тэрбум ам.доллар хүрсэн байна.

Дэлхий даяар инфляц эрчимжиж байгаагаас хэрэглэгчид “Rolex”, “Patek Philippe” зэрэг тансаг зэрэглэлийн бугуйн цагнуудаа худалдаж эхэлснийг “Subdial”-ийн судалгаа харуулж байгаа юм. Түүнчлэн хамгийн эрэлттэй тансаг зэрэглэлийн 50 бугуйн цагны үнэлгээ сүүлийн 30 хоногт зургаан хувиар унасан гэж тооцоолжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404